УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ЗГХЭГ-аас ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүжилт босголт, ногдол ашиг хуваарилалт, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлуудаар" асуулга тавьсан билээ.
Харин өнөөдөр ЗГХЭГ-аас уг асуудлаар асуулгын хариуг хүргүүлжээ. Асулугын хариуд:
"... 2018 оны борлуулалтын орлогын хэмжээ 1,986 тэрхбум төгрөгт хүрч, хуримтлагдсан ашиг 807.8 тэрбум төгрөг болсон байна.
... бүтээн байгуулалтыг эхлүүлэх үндсэн зорилгын хүрээнд, мөн олон нийтээс ирүүлсэн саналын дагуу эхний ээлжинд нодгол ашиг тарахаас илүү зорилтот хүрээндээ бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзсэн..." хэмээн бичжээ.