“Электорат" хөдөлгөөн зөв хүнийг дэмжинэ

3.1 мянга
1
25 өдрийн өмнө
“Электорат" хөдөлгөөн зөв хүнийг дэмжинэ

Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулсан талаар бид мэдээлж байсан.

Тус хөдөлгөөн 2019 оны гуравдугаар сарын 28-нд байгуулагдаж 60 гаруй гишүүд нэгдэж гарын үсэг зурсан. Тус хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн сайд асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баабар нар санаачилан байгуулж, багагүй ажлыг хийжээ. Ингэхдээ тэд иргэдийн дунд тандалт судалгаа явуулж, 2020 оны сонгуулийн нөхцөл байдлыг өнөөдрийн байдлаар тогтоон гаргажээ.

Мөн цаашид хэрхэн ажиллах, сонгуульд бие даан нэр дэвшигчдийг хэрхэн оролцуулах талаар байр улс төр, нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн асан З.Алтай

Улс төрийн намууд улс орныг дампууруулахын дээдээр дампууруулж байна. Бүгд л харж байгаа ойлгомжтой юмыг дүгнээд яахав. Нэг юм бодохгүй бол энэ улс орон эвгүйтлээ гэдгийг бүх иргэд мэдэж байгаа.

Ер нь энд цугларсан хүмүүс иргэнийхээ үүргийг л биелүүлэх  гэж ирсэн хүмүүс. Бид нар маргаашдаа санаа зовж, үр хүүхэд ач зээ нартаа санаа зовж байна. Бид хийдгээ хийчихсэн, бидэнд хамаагүй гээд өнөөгийн тамын тогоо рүү үр хойчоо түлхэж чадахгүй. Тийм учраас бид энд цуглаад сүүлийн гучаад жил нам болж тоглож байгаа дээрх хүмүүсийг өөрчлөх гээд байгаа юм.

Ирэх жилийн сонгуулиар элдэв амлалт өгөөд, мөнгө тараана, бүгдэд нь хайртай гээд үнсэж үнгээд л шоудаад л байна шүү дээ. Гэхдээ бидэнд үлгэрт итгэх итгэл алга. Ирэх сонгуулиар хулгайчуудын оронд зөв хүн гараасай, боловсролтой мэдлэгтэй хүн соногдоосой гээд Электорат хөдөлгөөн зориод байгаа юм.

Нийтлэлч Б.Баабар

“Монгол Улсад сонгууль замбараагүй явагддаг. Бид ямар ч шалгуургүйгээр сонголт явуулдаг. Хүмүүс улс төрийн намд итгэх  итгэл алдарсан байна. Том, жижиг бүх намуудын дэмжлэг 30 хувиас илүү гарахгүй байна. Хоёр голлох намын дэмжлэг өмнө нь хийсэн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд дандаа 50 хувиас давж байсан. Хэзээ ч ийм доошоо орж байсангүй. Тиймээс ард түмэн бие даасан шинэ хүмүүсийг   дэмжиж байна.

Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн

"Бид энэ ажлыг хийснээрээ удаа дараа эрх барьж байсан. Өнөөдөр бэрх барьж байгаа намууд бидний хийж байгаа ажлыг хараад хамгийн гайгүй хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэх болов уу гэж найдаж байгаа. Тэр намуудын хүмүүс гарч ирээд дангаараа болон эвсээд төрийг авч явах байх.

Санал болгох

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 15 цаг 51 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

3 цагийн өмнө
40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг хүргэж байна

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.

3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс бусад нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

5 цагийн өмнө