Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТӨМӨР ЗАМД 50 жилийн баталгаа өгчээ

3.4 мянга
1
4 сарын өмнө
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТӨМӨР ЗАМД 50 жилийн баталгаа өгчээ

Газрын тосны үйлдвэрийн төсөл, дэд бүтцийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Сайншанд хотыг зорилоо.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон тус үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд тавьсан. Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай байгаа юм.

Түүнчлэн, газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг энэ сарын 22-нд тавьж дуусгаад байна. Энэхүү төмөр замын дэд бүтцийн ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд өртөөтэй холбох уг салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км, 1,520 мм-ийн өргөн царигтай. Гүйцэтгэгчид нь энэ төмөр замд 50 жилийн баталгаа өгчээ.

Санал болгох