"Номын баяр-2019" үргэлжилж байна

2.8 мянга
25 өдрийн өмнө
"Номын баяр-2019" үргэлжилж байна

 

Сүхбаатарын талбайд номын баяр үргэлжилж байна.

Уг баярыг жил бүр зохин байгуулдаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор харах боложмийг хүүхэд багачуудад олгож байгаа зохион байгуулагчдад баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн юм.

Төв талбайд 130 гаруй асарт хувиараа худалдаа эрхлэгчид болон хэвлэлийн газрууд ном худалдаалж байна. Мөн "Мир ном" 20 хувь, "Интерном"-ын монгол хэлээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, "Сэлэнгэ пресс" 30-70 хувь, "Соёмбо принтинг" 30-50 хувиар номоо хямдруулжээ.

Санал болгох

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг урьд оноос 78 хувиар өсжээ

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ.Холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насныхүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөж байгаа юм.

4 цагийн өмнө
Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт хүлээн авч эхэллээ

Улсын их баяр наадмын үеэр Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна.

10 цагийн өмнө
Б.Эрдэнэ: Бэлэг сэлт авах нь эмч нарын хувьд бараг уламжлал болсон байна

Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв гэсэн зургаан улсын эмнэлэгт авилга, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар эрсдэлийн судалгааг хийжээ.,

10 цагийн өмнө
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

1 өдрийн өмнө