Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

2.7 мянга
4
24 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН –ын Бага чуулган хуралдаж, Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчээ танилцууллаа.

Бага чуулганд 11 гишүүн оролцсоноос 91.67 хувийн саналаар намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ бид очих вэ гэж бодож байгаа. Тийм ч учраас удаа дараа хойшлуулж байгаа.  Одоо ч гэсэн ирэх даваа гарагт энэ сонгуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тов зарлаж, өөрийн томилсон гишүүдээ сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар ажиллаж байгаа. 42-р тойргийн асуудал Цэцийн хэлэлцэх асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс ойлгож байгаа. Үндсэн хуулийн цэц даалгавраар ажиллаж байна. Гэхдээ бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ зарлах нь зөв гэж үзсэн юм.

Эрх баригчид хэдийнэ Хэнтийд ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар нь амлаад эхэлсэн. Гэхдээ хэнтийчүүд мөнгийг нь аваад зөв хүнээ сонгоно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв АН, МАН ялахаар бол луйвраар л ялна" гэлээ.
 

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

10 цагийн өмнө