"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог зохион байгууллаа

7.8 зуу
24 өдрийн өмнө
"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог зохион байгууллаа

Өмнөговь аймаг, Даланзадгад сум – Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад сумд амжилттай зохион байгуулж байна. Экспод оролцож буй Өмнөговь аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын 15 гаруй томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирж судалж, цаашид хамтран ажиллах, түншлэл үүсэх боломжуудтай танилцлаа. 

Өдөрлөгийн үеэр “Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин оролцохын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” бодлогынхоо хүрээнд Өмнөговийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй нийт 10.5 сая ам.доллар буюу 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан компаниуд дунд анх удаа Манлай сумын компани багтсан. Энэхүү есөн гэрээний дүнд орон нутагт 128 ажлын байр шинээр бий болж буй нь онцлог юм. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр уг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Оролцогчдын талаас илүү хувь нь “Оюу толгой” компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд байгаа нь тус компани орон нутагт олон ажлын байр бий болгоод зогсохгүй орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Бид энэ амжилтаа ахиулах, бусадтай туршлага хуваалцах, чанаржуулах зэрэг олон ажлыг хамтран хийхээр төлөвлөж байгаа” хэмээн онцлов. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах зорилго бүхий сургалтууд, ЖДҮ-ийг дэмжих тухай зөвлөгөөнийг холбогдох албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав.

Мөн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын ерөнхий менежер Дэррик Хансэн ‘“Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрүүдийг түшиглэн найдвартай, өрсөлдөх чадвар бүхий дотоодын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Өмнөговь аймаг болон Бизнесийн инноваци хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр бид орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахын төлөө тасралтгүй ажилласаар байх болно“ гэлээ. Өдөрлөгийн өөр нэгэн онцлох үйл явдал нь Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон “Оюу толгой” компанитай хамтран байгуулсан “Бизнесийн инноваци хөгжлийн төв”-ийн Өмнөговь дахь салбарын нээлт юм. Энэхүү төвөөс орон нутгийн бизнес эрхлэгчид байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний менежмент зэрэг бизнесийн удирлагад өндөр ач холбогдолтой олон чиглэлээр шаардлагатай сургалт зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм.
 

Санал болгох

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа  хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна.

9 цагийн өмнө
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” өнөөдөр эхэллээ.

13 өдрийн өмнө