"Ким Ду Хан", “Ариcу” нэртэй солонгос хоолны газрууд НМХГ-ын шалгалтад бүдэрлээ

2019 оны 5 сарын 312019-05-31
"Ким Ду Хан", “Ариcу” нэртэй солонгос хоолны газрууд НМХГ-ын шалгалтад бүдэрлээ

МХЕГ-ын даргын баталсан 01/02 тоот удирдамжийн дагуу “Дугвон” ХХК-ын Ким Ду Хан, Ян Ин Ши Дэ ХХК-ын “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Ариcу рестораны махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалт хамт хийгддэг зөрчил илэрлээ.

 Мөн Ким Ду Хан рестораны хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байна.

Тус газруудын ажиллаж байгаа ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг  шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтүүд байхгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

8 цагийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

12 цагийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

3 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

5 өдрийн өмнө