БНСУ-ын ГХЯ-наас тус улсын Монгол дахь ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ

11
2019 оны 5 сарын 292019-05-29
БНСУ-ын ГХЯ-наас тус улсын Монгол дахь ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ


БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд аудитын шалгалт хийх шийдвэр гаргажээ. Учир нь Монгол Улсад суугаа Элчин сайд Жонг Жэ Нам виз зуучлагч нартай хуйвалдан, виз олголтын үйл явцад нөлөөлж, визний хураамжийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзэж шалгахаар болсон байна.

Түүнчлэн, ажилтнуудтайгаа зүй бусаар харьцсан аудио бичлэгүүд цацагдсан бөгөөд Элчин сайд ажилчид руугаа "Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир" зэргээр ажилчдаа загнаж,  "Элчин сайдын охиныг танисангүй, хаалгаар оруулалгүй 3 минут хүлээлгэсэн" хэмээн хамгаалалтын албаны ажилтныг загнаж санаанд оромгүй үйлдэл гаргасан хэмээн БНСУ-ын хэвлэлүүдэд дурьджээ. 

Эх сурвалж: 

https://n.news.naver.com/article/055/0000734670?fbclid=IwAR3ebrKZfvtr7a8QDRI7qVaPAfsS_gMNmmM-xFBVsEPCSZgUNtjAWSLv-9Y

http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=e&Seq_Code=145485&fbclid=IwAR0UK_tauU-TyszTtdX6KhFLqWSSa1JTwjkvGWO_Swhw1JbzMrVOJURr3Lk

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

32 минутын өмнө
Халдвартай 21 хүн зэрэг эдгэрсэнд баярлаж, ЭМЯ-нд машин бэлэглэжээ

Өнөө өглөө ЭМЯ коронавирусийн дахин нэг тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлсэн. Мөн 21 иргэн эдгэрсэн сайхан мэдээ дуулгасан.

1 цагийн өмнө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна

1 цагийн өмнө
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах ЦЕГ-т гаргасан шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.

1 цагийн өмнө