Дундговьчууд хамгийн урт насалдаг

9.2 зуу
3 сарын өмнө
Дундговьчууд хамгийн урт насалдаг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байгаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашигласан байна.

Тус судалгааны нэгээхэн хэсгээс танилцуулахад 21 аймгийн хүн амын дундаж наслалт:

Дундговь- 74
Төв- 73
Говьсүмбэр- 73
Баян-Өлгий- 73
Булган- 73
Ховд- 73
Өмнөговь- 72
Сэлэнгэ- 72
Сүхбаатар-72
Хэнтий- 72 
Орхон- 71
Дорноговь- 71
Архангай- 71
Өвөрхангай- 70
Завхан- 70
Баянхонгор- 69
Говь-Алтай- 69
Дархан-Уул- 69
Дорнод- 69
Увс- 69
Хөвсгөл- 66

Эх сурвалж: "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2018"судалгаанаас авав.

Дэлгэрэнгүй судалгааг: aimagindex.mn

Санал болгох

Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймагт халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөн ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр  43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.

1 өдрийн өмнө
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэжээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алджээ.Үүний 60 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм.

2 өдрийн өмнө
Цаатны өв соёлыг гайхуулсан 2000 цааны баяр боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цаатны наадам - 2000 цааны баярыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгууллаа.  Тус наадам нь цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой юм.

3 өдрийн өмнө