Залуу гэр бүлд “түрээслээд өмчлөх” хэлбэрээр байртай болох боломж нээгдлээ

12.5 мянга
15
14 өдрийн өмнө
Залуу гэр бүлд “түрээслээд өмчлөх” хэлбэрээр байртай болох боломж нээгдлээ

 Гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Бармон ХХК нь Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны газар нутагт 234 айлын 2 блок орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн, энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэр хорооллын нийт 3 хорооны нутаг дэвсгэрийн 32 нэгж талбайг чөлөөлж, барилгажуулсанаар 200 шахам айлын яндангаас гарах утааг алга болгон, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулна.

Мөн тус 234 айлын орон сууцны барилга ашиглалтанд орсоноор дөнгөж гэрлэсэн, гэрлэхээр зэхэж байгаа залуу хосууд болон төрийн албан хаагчид, бага орлоготой өрхийн иргэдэд хотын төвийн А бүсэд хамгийн ойрхон, хямд үнэ бүхий шинэ байртай болох боломжоор хангагдах юм.

“Бармон” ХХК-ийн захирал Ш.Үнэнбат:

Манай компаниас иргэдэд “Түрээслээд өмчлөх”-ийг санал болгож байгаа нь бусад компаниудаас онцлог юм. Энэ нь 40-өөс 60 кв метр талбай бүхий 2-4 өрөө орон сууцыг квадратаас нь хамаараад сар бүр 1 саяас 1,5 сая төгрөг хүртэл 5 жилийн хугацаанд тогтмол төлж хамтран ажилласнаар түрээсийн мөнгөөрөө үндсэн төлбөрөө төлж, өөрийн байртай болох томоохон боломж юм. Метр квадратыг нь 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хотын төвөөс 2,5 км зайтай А бүсийн байршлын хувьд маш хямд гэсэн үг.  

Дээрх төлбөрийн нөхцлийг төрийн албан хаагчид, залуу хосууд болон бусад бага орлоготой гэр бүлд зориулж гаргасан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна. Гол нь санхүүгийн сахилга бат чухал. Анх түрээсийн гэрээ хийхдээ сар бүрийнхээ төлбөрийг тодорхой хугацаагаар төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөр бус түрээсийн төлбөр болгон суутгахаар гэрээ хийж байгаа тул иргэд санхүүгийн сахилга батыг сайтар мөрдөж, төлөлтөө алдалгүй тогтмол төлж байх нь иргэдэд манай компаниас олгож байгаа давуу тал юм гэж тус компанийн захирал Ш.Үнэнбат тайлбарлалаа.

Эхний ээлжинд газар чөлөөлсөн айлууддаа байрыг нь бүрэн олгож, үлдсэн байруудаа дээрх хэлбэрээр захиалгыг нь аваад дууссан байна. Тус байршил, орон сууцны байр нь Дэнжийн 1000 орчмын 9, 10, 11 дүгээр хорооны төдийгүй хотын төвийн бүсэд амьдрах хүсэлтэй иргэдийн зүгээс маш эрэлттэй байгаа бөгөөд дараагийн ээлжийн барилгууд ч захиалгаа авч дуусаад байна.

 

Санал болгох

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явууллаа.

8 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийслэлийн захирагч Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж, танилцсан юм билээ

Төв зам дагуу байрлуулсан хязгаарлах хайсыг нийслэлийн засаг даргын захирамжаар манай улс 4850 метрийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолжээ.

3 өдрийн өмнө
Олон улсын Ардын урлагийн их наадам үнэ төлбөргүй, нээлттэй болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

4 өдрийн өмнө
Ном унших шинэ соёл

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулжээ.

5 өдрийн өмнө