Автомашингүй өдөр агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 4-20 дахин бага байжээ

7.6 мянга
14 өдрийн өмнө
Автомашингүй өдөр агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 4-20 дахин бага байжээ

Нийслэлд “Улаанбаатар марафон”-ийг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 18- ний өдрийн 07:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан  зам хаасан  цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  хэмжилтийг  хийлээ.

Доорх графикаас харахад тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг NO2 -азотын давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн өдрийнхээс 4-7 дахин бага байв.

 

Тайлбар: NO2-азотын давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 4-7 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.

Доорх графикаас харахад тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг SO2-хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн өдрийнхээс 4-20 дахин бага байв.

51

Тайлбар: SO2-хүхрийн давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 4-20 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь хүхрийн агууламж ихтэй түлшний шаталтаас замын дагуух орчинд их хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.

PM10 тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM10 тоосонцрын хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 1 -1.8 дахин бага байв.

50

 

PM2.5 тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM2.5 тоосонцрын хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 1.3-1.8 дахин бага байв.

 

Санал болгох

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явууллаа.

7 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийслэлийн захирагч Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж, танилцсан юм билээ

Төв зам дагуу байрлуулсан хязгаарлах хайсыг нийслэлийн засаг даргын захирамжаар манай улс 4850 метрийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолжээ.

3 өдрийн өмнө
Олон улсын Ардын урлагийн их наадам үнэ төлбөргүй, нээлттэй болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

4 өдрийн өмнө
Ном унших шинэ соёл

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулжээ.

5 өдрийн өмнө