Монголын шигшээ баг Брунейтэй тоглоход гурав хоног үлдлээ

1.8 зуу
14 өдрийн өмнө
 Монголын шигшээ баг Брунейтэй тоглоход гурав хоног үлдлээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай зургадугаар сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ.

Манай шигшээ тавдугаар сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад 06-р сарын 04-нд Улаанбаатар хотод газардана.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм. Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй. Та бүхэн 06-р сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байрнаас хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой. Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.

Санал болгох

Олимпийн наадмаас авах медалийг тоог 2027 онд 22 болгох зорилт дэвшүүлжээ

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгасан зорилтууд.

1 сарын өмнө
2019 онд орон нутагт гурван жижиг талбай баригдана

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандарт жижиг талбайг байгуулахаар төлөвлөжээ.

2 сарын өмнө