Л.Оюун-Эрдэнэ:Улс нэг тойрог болчихвол мөнгөөр гарч ирдэг гишүүд байхгүй болно

7.8 мянга
15
13 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ:Улс нэг тойрог болчихвол мөнгөөр гарч ирдэг гишүүд байхгүй болно

 

 Монгол Ардын намаас Монгол Улсыг нэг тойрог болгож сонгууль явуулах нь тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэж байна гэж үзээд  Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад байгаа билээ. 

Энэ асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Хэрвээ Сонгуулийн хуулинд улс нэг тойрог болох тухай өөрчлөлтийг оруулж чадвал сүүлийн 25 жилд гаргасан хамгийн зөв шийдвэр байх болно. Яагаад гэвэл тойрог дээр төсвийг тэгшитгэн хуваахаа болино. Нөгөө талаараа гишүүдийн хувийн тоглолт багасна. Мөн жижиг тойргоос мөнгөөр гарч ирдэг, хуралдаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно.  Улс төрийн гурав дахь хүчнүүдэд ч боломж гарч ирнэ. Хувь хүнийхээ хувьд, ЗГХЭГ-ын даргын хувьд ч энэ асуудлыг дэмжиж байгаа” гэсэн юм

 

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

10 цагийн өмнө