Ж.Амарсанаа: Ерөнхийлөгчийн нэр хүндэд нөлөөлж магадгүй тул ажлаа өгч байна

6
2019 оны 5 сарын 312019-05-31
Ж.Амарсанаа: Ерөнхийлөгчийн нэр хүндэд нөлөөлж магадгүй тул ажлаа өгч байна

 

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа сургуулийн насны хүүхдүүд сүрьеэгээр өвдсөнтэй холбоотойгоор үүсээд байгаа асуудлаас үүдэн ажлаа өгөх гэж байгаа талаараа мэдээллээ.

Тэрээр " Би Д.Сарангэрэл сайдыг ажлаа авсны дараа сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далд сүрьеэтэй байна. Тиймээс  халдварт өвчин дундаас зөвхөн сүрьеэ өвчинд анхаарлаа хандуулаарай гэсэн. Олон ч зөвлөмж, албан бичгийг Д.Сарангэрэл сайдад хүргүүлсэн боловч хариу ирүүлж байгаагүй.  Гэтэл ойрын хугацаанд сүрьеэгийн гурван дэгдэлт гарлаа. Энэ бол асуудал ноцтой болсныг илэрхийлж байгаа юм.  Тиймээс эрүүл мэндийн сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзэн жагсаал зохион байгуулсан.  Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр намайг “Хаппи веритас”  лабораториор дамжуулан эрүүл мэндийн даатгалын сангаас 758 сая төгрөг завшсан гэх мэтээр  нэр хүндийг маань унагааж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрийг мөн гутааж магадгүй . Тиймээс ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажлаа сайн дураараа өгч байгаа гэсэн юм.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

10 цагийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

1 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

1 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

2 өдрийн өмнө