Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг 1000 гаруй ажлын байранд урьж байна

11.4 мянга
4
10 өдрийн өмнө
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг 1000 гаруй ажлын байранд урьж байна

 

Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг бүтээн байгуулахад шаардлагатай мэргэжилтнүүдийг ажлын байранд бүртгэж байгаа тухай Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдлээ.

Тавантолгойн нүүрсний ордыг бүрэн ашиглах, гадаад худалдааг өргөжүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг дотоодын санхүүжилтээр барихаар болсон юм. Уг төмөр замыг бүтээн байгуулах ажлын гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб ажиллаж байгаа. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабаас 6 төрлийн инженер, 10 төрлийн техникийн мэргэжилтнүүдийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бүртгэхээр болжээ. Бүртгэл энэ сарын 10-ны өдрөөс энэ сарын 14-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд болно.

Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна

Инженерийн мэргэжлээр

-авто замын инженер

-гүүр хоолойн инженер

-тоо хэмжээний инженер

-геодези, хэмжилтийн инженер

-материал, чанарын инженер

-лаборант/хөрсний/

Техникийн мэргэжлээр

-том оврын автомашины жолооч

-бульдозерчин

-автогрейдерчин

-индүүчин, жолооч

-усны машины жолооч

-шанагат ачигчийн жолооч

-өөрөө буулгагчийн жолооч

-трайллерийн жолооч

-кранчин

-экскаваторчин

Бүрдүүлэх баримт бичиг

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх

Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет

Цээж зураг-3 хувь

 

Санал болгох

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

7 цагийн өмнө
Хугацаанаасаа өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгажээ.

8 цагийн өмнө