Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбар тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна

1.9 мянга
3
7 өдрийн өмнө
Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбар тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна

 

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллээ.

Энэ тухай эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна. Нийгмийн халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувь байгаа. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Тиймээс тус өвчинтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас биш бодит ажил хийж байсангүй. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчнийг устгахаар ажиллах гэж байна” гэлээ.

Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Хоёр жилийн аян маань тэмбүү өвчнийг устгах гол зорилготой. Уг зорилгынхоо хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийy хяналтын сайжруулах, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулах, хүн амын дундах тэмбүүгийн өвчлөлийн сайтар судлах зорилтуудыг тавьсан. Тус өвчинтэй тэмцэхэд ард иргэдийн оролцоо маш чухал байна" гэсэн юм. 

Санал болгох

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

8 цагийн өмнө
Хугацаанаасаа өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгажээ.

9 цагийн өмнө