Иргэний нийгмийн байгууллагууд Ч.Улаан сайдыг огцруулахаар жагслаа

4
2019 оны 6 сарын 122019-06-12
Иргэний нийгмийн байгууллагууд Ч.Улаан сайдыг огцруулахаар жагслаа

 

Улсаа аврах ард түмний хөдөлгөөн, Авто машинтай жагсагчдын хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн хөдөлгөөн хамтран Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улааныг огцруулахаар жагслаа.

Жагсагчид Ч.Улаан сайдыг сайн дураараа огцрохыг шаардаж албан бичиг хүргүүлсэн байна.

Тус албан бичигт "Ч.Улаан сайд Сангийн сайдаар дөрвөн удаа, шадар сайдаар нэг удаа ажиллаж байсан. Одоо ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байгаа. Гэсэн ч өөрийн албан тушаалыг ар гэрийнхэндээ ашигтай байдлаар урвуулан ашиглаж байна. Ч.Улаан сайд  эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан Бээжин интосикэйшн интернэйшнл компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон. Мөн таны эхнэр таван жилийн өмнө өөрийн Сүүн уул ХХК-ын нэр дээр олон тооны тендер авч байсан. Малыг амьдаар нь экспортлох шийдвэр нь монголчуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно" гэжээ.  

 

Санал болгох

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

7 цагийн өмнө
Н.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл тэрээр өөрийгөө нэр дэвших бүрэн эрхтэй талаараа мэдээллээ. 

8 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

10 цагийн өмнө
Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэллээ. 

10 цагийн өмнө