Т.Аюурсайхан: Дипломат ажилтнууд хэрэг зөрчилд орооцолдох асуудал байсаар ирсэн

8.4 зуу
5 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Дипломат ажилтнууд хэрэг зөрчилд орооцолдох асуудал байсаар ирсэн

 

Дипломат ажилтнууд хар тамхи зөөвөрлөсөн тухай хэргийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хаалттай хэлэлцлээ.

Уг хаалттай хурлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Дипломат ажилтнууд хэрэг зөрчилд орооцолдох асуудал байсаар ирсэн. Өмнө нь бидэнд дипломат ажилтнууд 20-оос 30 мянгын еврогийн тамхины наймаанд оролцсон хэргийн тухай мэдээлэл ирдэг байсан. Одоо бүр нэг эргэлтээрээ 3000 еврогийн хар тамхины наймаанд оролцдог болжээ. Мөн энэ нь нэг удаа хар тамхи зөөсөн хэрэг биш байна.Дипломат ажилтнууд гэмт хэрэгт орооцолдож байгаа нь дэлхийд Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа учраас энэ чиглэлд төрөөс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хаалттай хуралд Тагнуулын ерөнхий газрын дарга, Хар тамхитай тэмцэх хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хурлаар зөв хүнийг томилох тухай асуудлыг ярилцаж үүрэг чиглэл өгсөн. Мөн дипломат ажилтнуудын үнэмлэх, авто машины дугаарын хяналтыг сайжруулахаар болсон. Цаашид Гадаад хэргийн яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Дипломат төлөөлөгчид газруудад хамтарсан шалгалт хийхээр болсон”  гэж мэдэгдлээ.

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

7 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

10 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

11 цагийн өмнө