Үйл ажиллагааны чиглэлээ зөрчсөн аж ахуй нэгжүүдийн газрын зөвшөөрлыг цуцална

7.7 зуу
1
5 өдрийн өмнө
Үйл ажиллагааны чиглэлээ зөрчсөн аж ахуй нэгжүүдийн газрын зөвшөөрлыг цуцална

 

Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд өгсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа.

Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна.

“Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ханган ажиллах хэрэгтэй. Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна” хэмээв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.

 

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

10 цагийн өмнө