О.Баасанхүү гишүүн Ардчилсан намын зөвлөлтэй нэгдэхээр боллоо

2019 оны 6 сарын 132019-06-13
О.Баасанхүү гишүүн Ардчилсан намын зөвлөлтэй нэгдэхээр боллоо

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хүлээн авлаа.

АН-ын зөвлөлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн хариу бичигт:

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргаж, албан бичгээ энэ сарын 9-ний өдөр хүргүүлээд байсан юм.

Санал болгох

Ж.Сүхбаатар: Монгол Улс шударга ёсны сайдтай байх ёстой

Шинэ Засгийн газар 14 яамтай байх бөгөөд зургаа нь Ерөнхий чиг үүргийн, найм нь чиглэлийн яам байхаар төлөвлөжээ.

7 цагийн өмнө
Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн мэдүүллээ

Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн мэдүүллээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.

9 цагийн өмнө
 Засгийн газрын бүтэц,бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулганаар хэлэлцэж аж. 

11 цагийн өмнө
С.Эрдэнэ: Намын даргын сунгаан наймдугаар сарын 23-нд болно

Намын аравдугаар их хурлыг наймдугаар сарын 23-нд хуралдуулна.

12 цагийн өмнө