Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээлээ

8.0 зуу
2 сарын өмнө
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээлээ
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтэнд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцсон байна.

 

Санал болгох

Хүчингүй болсон 13 тусгай зөвшөөрөл Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр цуцлах шийдвэр гаргалаа. Эдгээр хүчингүй болсон 23 тусгай  зөвшөөрлийн 13 нь Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх байжээ.

16 цагийн өмнө
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

19 цагийн өмнө