Аймгуудын баяр наадмын хуваарийг баталлаа

8.8 зуу
1
2 сарын өмнө
Аймгуудын баяр наадмын хуваарийг баталлаа

 

Засгийн газрын хуралдаанаар /2019.06.12/ аймгуудын баяр наадмын хуваарийг тогтоолоо. Ингэхдээ аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна. 

  • Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд
  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долоодугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долоодугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталлаа

Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.   

Санал болгох

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэх мэтээр санхүүжүүлэх ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.

13 цагийн өмнө
2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилт

Бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, багш, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зорилго дэвшүүлж байна. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

16 цагийн өмнө