Олон улсын Ардын урлагийн их наадам үнэ төлбөргүй, нээлттэй болж байна

92
1 сарын өмнө
Олон улсын Ардын урлагийн их наадам үнэ төлбөргүй, нээлттэй болж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

Тус их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллаж байна.

Өнөөдөр ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт болж байгаа юм. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болно. 

Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, нээлттэй болж байна.

Санал болгох

НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болжээ.

13 цагийн өмнө
 Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад ус соруулж байна

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулж байна.

13 цагийн өмнө