Хэрэглэх хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа

2019 оны 6 сарын 132019-06-13
Хэрэглэх хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн  хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа

 

“Эрүүл хүнс” сарын аянаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэглэх хугацаа дууссан 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устган, болзошгүй эрсдэл, хоол, хүнсний гаралтай хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлжээ.

Аянаар нийт 37 сургууль, 30 дотуур байр, 30 цэцэрлэг, 22 эмнэлэг, 482 хүнсний дэлгүүр, 62 цайны газар ресторан, 30 үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, 25 нарийн боов, зайрмагны цехүүдийг хяналт шалгалтад хамруулж,  нийгмийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн 33 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж тарааж, нийтдээ 1257 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил байгаа тул хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний зүйлийг худалдаж авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 

Санал болгох

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

13 цагийн өмнө
Олны танил эрхмүүдийн хорин нас

Надад ирсэн, надад байсан, надаас явсан хорин нас...

13 цагийн өмнө
Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

14 цагийн өмнө
“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

15 цагийн өмнө