З.Дашдаваа: АТГ-ын ажилчид өдөр шөнөгүй, уртасгасан цагаар ажиллаж байгаа

1.3 мянга
4 өдрийн өмнө
З.Дашдаваа: АТГ-ын ажилчид өдөр шөнөгүй, уртасгасан цагаар ажиллаж байгаа

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.  

Уг танилцуулгад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36дүгээр зүйлд заасан журмын дагуу “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг шалган шийдвэрлэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх чиглэлээ түлхүү барьж ажиллах шаардлагатай байна гэж байлаа. Мөн Авлигатай тэмцэх газрын орон тоо, цалинг нэмэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд авлигын үзүүлэлт буурахгүй байгаад анхаарч нийгэмд дуулиан тариад байгаа томоохон хэргүүдийн талаар үр дүн гаргаж, ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хөгжлийн банк, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой томоохон хэргүүдийг шийдвэрлэсэн эсэх болон сургууль, цэцэрлэгийн урсгал засвартай холбоотой асуудлаар багш, ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар дуудан, шалгаж байгаа асуудлыг тодруулав. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа "Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа томоохон хэргүүдийг илрүүлэхийн тулд АТГ-ын албан тушаалтнууд ажил, амралтын өдөргүй уртасгасан цагаар ажиллаж байгаа. Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ.Мөн цэцэрлэг сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгө төгрөг, нийллэг зугаалга гэсэн бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл,  гомдлыг нэгтгэж харьяа байгууллагуудад шилжүүлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нэгдсэн журмаар эцэг, эхчүүдэд хариулт өгүүлэх чиглэл өгсөн. Авлигатай тэмцэх газар бүх хүнийг дуудалгүй, ажлын ачааллыг багасгах чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна" гэв.  

Ингээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6  хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

11 цагийн өмнө