Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ

39
2019 оны 6 сарын 102019-06-10
Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/15 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийж эхэлсэн. Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж, арга хэмжээ авна" гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Иймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн, төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөөдөр маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд торгууль ногдуулахгүй" гэлээ.

Тээврийн хэрэгслийн бичиг баримт хураагдсан тохиолдолд тухайн нутаг дэвсгэр харьяаллын дагуу дүүргийн татварын хэлтсийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хариуцсан татварын улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хууль, журамд заасны дагуу бүрэн ногдуулан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгоно. Энэхүү ажлыг нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба, Дүүргийн татварын болон Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулах юм байна.

Төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын хоёр пост, алслагдсан гурван дүүрэгт тус бүр нэг пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч зам дээр хяналт тавьж ажиллах аж. Татвар хураах цэгүүдэд маргаашийн дотор очин сайн дураар албан татвар, төлбөрөө төлсөн бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй юм байна.

Санал болгох

Он гарсаар 8 том хүн, 5 хүүхэд усны ослоор энджээ

Тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол  гарч,13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм.

2 цагийн өмнө
ФАТФ-аас өгсөн гурван ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа

2020 оны 1 дүгээр сард зохион байгуулсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар тус тус ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгааллаа.

2 цагийн өмнө
Д.Нямхүү: Нэг иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрч, 21 хүн эдгэрлээ

469  хүнд шинжилгээ хийснээс 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин  тавдугаар сарын 26 нд ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

3 цагийн өмнө
Д.Нарангэрэл: Манай улсын хувьд ажиглалтад 1780 хүн байна

“COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 551 мянган хүн өвчилж, 386 мянган хүн өвчний улмаас нас бараад байна. 

4 цагийн өмнө