БНХУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ

1.3 мянга
7 өдрийн өмнө
БНХУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ

 

БНХАУ-ын  виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир ЭСЯ-нд цаг олгох шинэ журамд шилжихээр болжээ.

БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичиг баталгаажуулах иргэдийн баримт бичгийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулах материалаа мэдүүлэх цаг олгох юм.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

 

 

Санал болгох

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

8 цагийн өмнө
Хугацаанаасаа өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгажээ.

9 цагийн өмнө