БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

2019 оны 6 сарын 112019-06-11
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

 

БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтай хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал нэлээд байдаг байна. 

БНСУ-ын Эрүүгийн хуульд заасан хүн амь, танхай-хүчирхийлэл, барьцаалах, зодох, гэрийн хорионд байлгах, дарамтлах, бэлгийн хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргийн хохирогч болсон тохиолдолд дээрх тогтолцоонд хамрагдах боломжтой. Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо хэмээн хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээд хамаарахгүй ажээ. 

Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go.kr цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой тухай БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэн байна. 
 

Санал болгох

“The Hu” хамтлаг УОК-т 55 сая төгрөг хандивлалаа

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

10 цагийн өмнө
"Хяргас, Өгий, Хар ус, Буйр зэрэг нууруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэгтэй байгуулж байна"

 2019 онд Хөвсгөл нуур, Увс нуур, Элсэн тасархай, Орхоны хөндий, Горхи, Тэрэлж, Богд Уул, Түлүүгийн даваа зэрэг газруудад зориулалтын ариун цэврийн газар, отоглох цэгүүдийг байгуулсан. Харин 2020 онд Хяргас нуур, Өгий нуур, Хар ус нуур, Буйр нуур зэрэг 20 орчим байрлалд зориулалтын авто зогсоол, ариун цэврийн газар бүхий отоглох цэгүүдийг байгуулах ажлуудыг эхлүүлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

10 цагийн өмнө
УИД-ийн 1, 2-р давхар ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

12 цагийн өмнө
Ж.Эрдэнэбат ЗУРГААН жилийн хорих ял сонслоо

Ж.Эрдэнэбатыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцохоор боллоо. 

12 цагийн өмнө