Б.Пүрэвдорж:Эрээнд Монголоос ирсэн малыг нядлах хоёр үйлдвэр ашиглалтад орсон

6.1 мянга
12
7 өдрийн өмнө
 Б.Пүрэвдорж:Эрээнд Монголоос ирсэн малыг нядлах хоёр үйлдвэр ашиглалтад орсон

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлох тухай шийдвэрлэжээ.  Энэ шийдвэрийн улмаас малыг амьдаар нь хил гаргах тухай асуудал дахин үүссэн байна.

Малыг ямар ч нэмүү өртөггүй  Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу амьдаар нь экспортлох нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрч боловсруулах  50 гаруй үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хүнд байдалд оруулахаар байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Монголын махны холбоо, Монголын хүнсний холбоо, Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбоо зэрэг мэргэжлийн холбоод хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Сүүлийн үед малыг амьдаар нь БНХАУ руу экспортлох ажил эрчимжиж байна. Тиймээс мах махан бүтээгдэхүүн боловсруулах, арьс шир боловсруулах мэргэжлийн холбоод хамтран малыг амьдаар нь экспортлохыг эсэргүүцэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Ч.Улаан сайд 2019 оны зургадугаар сард  БНХАУ-д айлчилж хонь, ямааг амьдаар нь экспортлох талаар зөвшилцөөд ирсэн. Тэрээр ”Хоёр жилийн өмнөөс эхэлж мал амьдаар нь гаргах тухай асуудлыг ярилцсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил дуусч бэлтгэлээ хангаад, төсөл сүүлийн шатандаа орлоо. Одоо мал эмнэлэг, хорио цээрийн тохиролцоог нь хийх шаардлагатай байна“ гэж ярьсан.

Энэ хүрээнд Замын-Үүдээс Улаанбаатар явах зам дагуу БНХАУ-ын ” Бээжин интосикэйшн интернэйшнл трейд“ компанийн эзэмшил бүхий 3x3км хэмжээтэй мал каринтилах хашаа баригдсан. Харин хилийн цаана буюу Эрээн хотод Монголоос орж ирсэн малыг нядлах хоёр үйлдвэр ашиглалтад орж байгаа мэдээлэл байна. Тус компани энэ жил нийт таван сая хонь, ямаа Монголоос авах зорилготой байгаа.

Харин хилийн цаана буюу Эрээн хотод Монголоос орж ирсэн малыг нядлах хоёр үйлдвэр ашиглалтад орж байгаа мэдээлэл байна. Тус компани энэ жил нийт таван сая хонь, ямаа Монголоос авах зорилготой байгаа. Энэ нь Ч.Улаан сайд улаан цагаандаа гарч нэг хятад компанийн төлөө Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хохироож байна" гэлээ.

Харин Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа  “Монгол улсаас европын зах зээлд гаргаж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн бол зайдасны бүрхүүл. Малын амьдаар нь гаргах юм бол энэ ажил зогсож, түүхий эдгүй болно. Засгийн газрын 318 дугаар  тогтоол бол махны үнийг тогтворжуулах бодлогынхоо эсрэг тогтоол юм. Монгол Улсын мал төхөөрч боловсруулах үйлдвэрүүд хоногт 7000 гаруй бод мал, 25000 гаруй бог мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай. Энэ нь МУ-аас жилд гарах экспортын махыг бүрэн боловсруулах боломжтой гэсэн үг. Махны үйлдвэр болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хөгжлийн гараан дээрээ байгаа ийм цаг үед малыг амьдаар нь урд хөрш рүү экспортлох нь дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсооно.Мөн малыг нэмүү өртөг шингээлгүй хилээр гаргаснаар эдийн засагт , олон хүн ажилгүй болж, суурин иргэдийн махны үнэ өсөхөд хүргэнэ.  Аль ч улс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог болохоос малаа амьдаар нь хил гаргадаггүй” гэлээ.

Ингээд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, арьс шир боловсруулах мэргэжлийн холбоод Монгол Улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ.

 

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

7 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

10 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

10 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

11 цагийн өмнө