Долоон аймаг нэг дүүрэгт модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

2019 оны 6 сарын 112019-06-11
Долоон аймаг нэг дүүрэгт модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгууллаа
 

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар  улс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Ногоон паспорт” аяны үргэлжлэлж байна. Энэ аяны хүрээнд найманд долоон аймаг, нэг дүүрэгт  “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулга бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий, Ховд, Увс, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон яамны удирдлага, тухайн орон нутгаас УИХ-д сонгогдсон  гишүүд, орон нутгийн байгаль орчин , аялал жуулчлалын газар, нутгийн иргэд, ногоон паспорт эзэмшич эко клубын багш, сурагчид оролцлоо.

 

Тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгуулж буйгаагаа онцлог гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увс аймаг  дахь “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлж байсан юм.

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.

 

 

 

 

Санал болгох

“The Hu” хамтлаг УОК-т 55 сая төгрөг хандивлалаа

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

11 цагийн өмнө
"Хяргас, Өгий, Хар ус, Буйр зэрэг нууруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэгтэй байгуулж байна"

 2019 онд Хөвсгөл нуур, Увс нуур, Элсэн тасархай, Орхоны хөндий, Горхи, Тэрэлж, Богд Уул, Түлүүгийн даваа зэрэг газруудад зориулалтын ариун цэврийн газар, отоглох цэгүүдийг байгуулсан. Харин 2020 онд Хяргас нуур, Өгий нуур, Хар ус нуур, Буйр нуур зэрэг 20 орчим байрлалд зориулалтын авто зогсоол, ариун цэврийн газар бүхий отоглох цэгүүдийг байгуулах ажлуудыг эхлүүлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

12 цагийн өмнө
УИД-ийн 1, 2-р давхар ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

14 цагийн өмнө
Ж.Эрдэнэбат ЗУРГААН жилийн хорих ял сонслоо

Ж.Эрдэнэбатыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцохоор боллоо. 

14 цагийн өмнө