Малаа амьдаар нь экспортолж явуулчихаад ногоо импортолж идэх үү? сайд аа

7
2019 оны 6 сарын 112019-06-11
Малаа амьдаар нь экспортолж явуулчихаад ногоо импортолж идэх үү? сайд аа

 

Хөдөө аж ахуйн сайд Ч.Улааны эхнэрийн төрсөн дүүгийн “Бит Монголиа”  компани  малыг амьдаар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох бэлтгэл ажлаа хангажээ.

Тодруулбал,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт малыг амьдаар нь экспортлох зорилго бүхий  “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг 2017 оноос эхлэн байгуулжээ. Яагаад гэвэл Хятадын тал Монголоос мал импортлох сонирхолтой байгаа ч хамгийн гол нь эрүүл мал байх шаардлага тавьсан байна. Тиймээс дээрх “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг байгуулж 13 аймгаас үржлийн бус мал авчирч 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж экспортлохоор болсон юм. Одоо тус “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс” эхний ээлжийн малаа эрүүлжүүлж экспортлоход бэлэн болгосон байна. Цаашлаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм бол өдөрт 5000 мянга орчим малыг БНХАУ руу экспортлох  бөгөөд 5 сая мал малыг амьдаар нь хил гаргахаар төлөвлөжээ.

Тэгээд юу нь буруу гэж?

Монголын махны үйлдвэрүүд 1990 оноос хойш арай гэж хөл дээрээ босоод одоо хоногт 7000 гаруй бод, 25000 гаруй бог мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай болсон. Үүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр гэхэд мах, махан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээг 54 мянган тоннд хүргэсэн. Энэ нь сүүлийн хорин жилийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Гэтэл малыг амьдаар нь экспортолсноор арай гэж хөлөө олж байсан эдгээр үйлдвэрүүд түүхий эдгүй болж хаалгаа барих аюултай болж байгаа юм.

“Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг  байгуулснаар 160 гаруй ажлын байр шинээр буй болгоно гэж мэдээлжээ. Гэтэл Монголын махны үйлдвэрийн салбарт нийтдээ 10 мянга гаруй хүн ажилладаг. 

Малыг боловсруулахгүй амьдаар нь экспортолсноор нэмүү өртөг шингэхгүй. Уг нь ямар ч улс аль болох нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргахыг хичээдэг.

Мөн малчид малаа шууд экспортод гаргаснаар суурин иргэдийн дунд махны хомстол бий болж үнийн хөөрөгдөл гарах магадлалтай.

Ч.Улаан сайд цагаандаа гарсан нь

Ч.Улаан сайдын эхнэрийнх нь дүүгийн компани мал хөлөөр нь экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит монголиа” гэх компани байгуулж эхнээсээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа. Энэ цаг үед  Ч.Улаан сайд "Манай эхнэрийн дүүгийн компани надтай ямар ч хамаа байхгүй. Ямар үйл ажиллагаа явуулах нь хамаагүй" гэж мэдэгдсэн ч  мал амьдаар нь гаргах асуудлыг  дэмжиж байгаа тухай  байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр, Би БНХАУ-д албан ёсоор айлчлал хийгээд ирэх үед мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах, харилцан протокол тогтох ажлыг ярьсан. Мал амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй. Хэрэв мал амьдаар нь гаргахаар бол аймгийн удирдлагууд шийдвэрлэж, яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ёстой. Ер нь  үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна гэж мэдэгдлээ.

Саяхан "Дотоодын махны үнийг тогтворжуулж экспортод гаргах малын маханд квот тогтооно" гэж мэдэгдэж байсан Ч.Улаан сайд малыг хөлөөр  гаргахад болохгүй зүйл гэж байхгүй гэж байгаа нь цагаандаа гарсан хэрэг.

Эцэстээ малаа нэмүү өртөг шингээлгүй амьдаар нь БНХАУ-д экспортлоод эргээд ногоо импортолж идэх маягийн асуудал болж байна.

 

Санал болгох

У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлаа улам сайжруулах шаардлагатай байна

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.

9 цагийн өмнө
ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа

Өнөөдрийн хуралдаанаар ‪ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авсан байна.

9 цагийн өмнө
Х.Баттулга: Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

11 цагийн өмнө
Хүүхдийн "Найрамдал-2" зусланг Хөвсгөл аймагт байгуулна

Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. 

11 цагийн өмнө