2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 метр квадрат болгоно

1.8 мянга
2 сарын өмнө
2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 метр квадрат болгоно

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг гарган, нийслэлийн ИТХ-аар батлуулсан байна. Үүний хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн шинээр 17 200 га талбайг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  

Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хууль журамд тусгаснаар аж ахуй нэгжүүд нь ойр орчмын 50 метр доторх газрыг тохижуулах, цэвэрлэх ёстой. Энэ ажилд хариуцлагагүй хандаж байгаа олон газар бий учраас тэдэнд хариуцлага тооцохоор ажиллаж байгаа гэлээ.


 

 

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

1 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө