Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

4.5 зуу
6 өдрийн өмнө
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

 

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагын захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулж үүрэг, чиглэл өгсөн байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан зэрэг 24 байгууллагын оролцох юм.

 

Санал болгох

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

6 өдрийн өмнө
“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнээс М.Тэлмэн алтан медаль хүртлээ

“World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон М.Тэлмэн алтан медаль хүртлээ.

12 өдрийн өмнө
The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

2 сарын өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

2 сарын өмнө