Вьетнам Улстай гэмт этгээд шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээг байгуулахаар тохиролцжээ

6 сарын өмнө
Вьетнам Улстай гэмт этгээд шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээг байгуулахаар тохиролцжээ

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  (2019.06.11) хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр 2018 онд тус Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Энэ үеэр Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрддэг юм. Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 3 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг энэ үеэр танилцуулсан. 

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Санал болгох

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарыг саатууллаа

Нийслэлийн Засаг дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргасныг НИТХ дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Үүнийг эсэргүүцэж Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Цэгмид, МАХН-ын гишүүн Б.Жагар, Босоо хөх Монгол ТББ-ын дэд тэргүүн Б.Чойпүрэв нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, төв замыг хаасан. Тэд төлбөр нэмэх шийдвэрээ эргэн харах, нийслэлийн төсөвт тавьсан үрэлгэн зардлыг танах шаардлагыг тавьж байгаа юм.

9 цагийн өмнө
Opendata: УИХ-ын гишүүдийн эзэмшдэг, тэргүүлдэг ТББ-ууд

ТББ гэдэг малгайн дотор шашны байгууллага, бизнесийнхэн, спорт холбоод, нийтийн эрх ашгийн төлөө төрд шаардлага тавьдаг иргэний нийгмийнхэн, мэргэжлийн холбоод, сургуулиуд, нутгийн зөвлөлүүд, үйлдвэрчний эвлэлүүд, намууд, боловсролын байгууллагууд, шантаажчид багтана. ТББ-ын тамгагүй дарга гэж алга, холбоо, сангүй УИХ-ын гишүүн бараг алга.

10 цагийн өмнө
Нийгмийн сүлжээний хяналт ба УИХ-ын гишүүдийн байр суурь

УИХ, орон нутгийн 2016 оны сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улстөрчид иргэдэд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэйгээр өрсөлдөгчөө гутаах доромжлох чиглэлийн мэдээлэл түлхүү цацсан. Ийм хар мэдээлэл Монголын эрх зүйн орноос гадуурх дүрэмгүй талбар буюу фейсбүүк, твиттэр зэрэг нийгмийн сүлжээгээр тархсан юм. Зохион байгуулалттайгаар нэгнийхээ эсрэг хийсэн эдгээр акциуд сонгогдсон болон сонгуульд ялагдсан улстөрчдийн нурууг авсан гэхэд болно.

10 цагийн өмнө