С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

1
2019 оны 6 сарын 122019-06-12
С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны (2019.06.11) хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч,  2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

2 өдрийн өмнө
Токиогоос ирсэн 266 иргэн Японд шинжилгээнд хамрагдаагүй

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны нярай хүүхэд 10 гаруй, улс орноос дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.

2 өдрийн өмнө
Сайд асан Б.Батзориг өргөдлөө өгсөн нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-аас болов уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр чөлөөлөгдөх өргөдлөө парламентын спикер Г.Занданшатарт өгчээ. УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр янзын тогтоол парламентаас гардаг.

2 өдрийн өмнө