Нуранги үүссэн уурхайд хятад эзэд нь хүчээр ажиллуулсны улмаас гурван иргэн амь насаа алджээ

1.7 мянга
1
2 сарын өмнө
Нуранги үүссэн уурхайд хятад эзэд нь хүчээр ажиллуулсны улмаас гурван иргэн амь насаа алджээ

 

2019 оны 4 сарын 20 оны өдөр Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд осол гарч 3 хүн амь насаараа хохирч, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Уг хэргийн хохирогчдын ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ц.Монгол нар мэдээлэл өглөө.

Хохирогчдын өмгөөлөгч Ц.Монгол "Осол гарсан "Эрдэнийн хөгжил"  компани нь  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, хятад эзэдтэй компани. Осол гарахаас  өмнө компанийн үйл ажиллагааг Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Гэтэл компанийн удирдлагууд нь дур мэдэж үйл ажиллагаа эхлүүлсэн. 4 сарын 18-ны өдөр бригадын дарга Оргил уурхайн нэгдүгээр салбарт нуралт үүсэж байгаа учир уурхайчдаа ажиллуулахаас татгалзсан байдаг. Гэтэл тус бригадын даргыг эзгүй үед буюу 4 сарын 20-ны өдөр уурхайн хятад дарга ажилчдыг нуралт үүссэн салбарт  ажиллахыг  албадсан. Ингээд осол гарч гурван хүний амь насаа алдаж , нэг хүн хүнд бэртсэн.

Хэргийн харьяаллыг 24 цагийн дотор тогтоохоор Прокурорын ерөнхий газарт шилжүүлсэн боловч 15 хоног гацаасан. Тэр хооронд уурхайн хятад захирал хил гарч зугтаасан. Шүүх хяналтын  байгууллагаас одоо болтол эрүүгийн хэрэг үүсгээгүй тус компанийн хөрөнгийг ч битүүмжлээгүй байгаа" гэж мэдэгдлээ.

           

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

1 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө