Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллалаа

9.3 зуу
2 сарын өмнө
Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллалаа

 

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өглөө.  

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд  “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг “Нарантуул” олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлэхээр болжээ..

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн  эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг,  мэдэээлэл олгохын зэрэгцээ ажлын байранд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов.  

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “Нарантуул” олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байсан 10 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

2 өдрийн өмнө