Өнөөдрийн байдлаар төрийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахим болгожээ

2019 оны 6 сарын 122019-06-12
Өнөөдрийн байдлаар төрийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахим болгожээ

 

Нийслэлийн болон нутгийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа.

Сургалтад  76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасаны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг “eservice.ulaanbaatar.mn”-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ” гэв.  

Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

2 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

3 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

3 өдрийн өмнө