Г.Билгүүн: Нийслэлийн захирагч Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж, танилцсан юм билээ

2.5 мянга
1
1 сарын өмнө
Г.Билгүүн: Нийслэлийн захирагч Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж, танилцсан юм билээ

 

 

Төв зам дагуу байрлуулсан хязгаарлах хайсыг нийслэлийн засаг даргын захирамжаар манай улс 4850 метрийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолжээ. Үүнд үйлдвэрлэгчид дургүйцэж тус хайсыг дотооддоо дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр 200 сая төгрөгөөр хийх бүрэн боломжтой байсан гэж мэдэгдсэн. Үүнд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хариу тайлбар өглөө.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны ТХХУХ-ын Г.Билгүүн “Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн засаг даргын тамгын газарт удаа дараа хүсэлт ирүүлж байсан. Одоо байгаа замын цагаан хайс эвдрэл ихтэй, зэвэрч муудсан бөгөөд хүрэлцээ багатай байгаа учраас 10 мянган метр хайс авах зайлшгүй шаардлагатай байсан гэсэн юм. Үүний дагуу захирагчийн ажлын албанаас А1041 тоот захирамжийн дагуу 4820 м хайс авах төсвийг шийдэж өгсөн. Нийслэлийн захирагч С.Амарсайхан саяхан Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж танилцсан юм билээ. Тиймээс хоёроос гурван мэргэжилтэн тухайн хайсыг судалж, дундын зуучлагчгүй үйлдвэрлэгчээс нь шууд авах ажлыг хариуцуулсан. Тус шар хайс нь чанар үнийн хувьд дундаж. Хэвлэлийн хурал дээр ярьсан шиг дотоодын үйлдвэрлэгчдийнхээ оролцох боломжийг хязгаарласан асуудал байхгүй. Бүтэн сарын хугацаанд нээлттэй байдлаар тендер зарлаж, техникийн тодорхойлолтын дагуу хийх шаардлага тавьсан. Гэтэл ганцхан Даян байгаль компаниас л үнийн санал ирсэн юм. Тиймээс үнэхээр дотооддоо хамаагүй хямд төсвөөр хийж чадах юм бол үлдсэн 5 мянган метр хайс хийх тендерт төслөө ирүүлээрэй” гэсэн юм.

 

 

Санал болгох

НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болжээ.

9 цагийн өмнө
 Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад ус соруулж байна

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулж байна.

9 цагийн өмнө