Л.Оюун-Эрдэнэ: Яам бие дааж худалдан авалт хийхгүй, тендер зарлахгүй

5.0 мянга
5
1 сарын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Яам бие дааж худалдан авалт хийхгүй, тендер зарлахгүй

 

Төрийн худалдан авалтын газар байгуулах тухай тогтоолын төслийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрээр, "Засгийн газар өргөн барьж байгаа хуулийн төслийнхөө тухай сайн тайлбар өгч байх хэрэгтэй гэж бодож байна. Сайн засаглал хэзээ бүрдэх вэ, гэхээр хэзээ сайд, төрийн өндөр албан тушаалтнууд томилгооноос хол байна, хэзээ мөнгө болон худалдаанд оролцохгүй байна тэр цагт юм. Тиймээс үүнд ойртсон алхам хийхийн тулд төрийн худалдан авалтын бие даасан мэргэжлийн агентлаг байгуулах тогтоолын төслүүдийг дагалдах хуулиудын хамт өргөн барьж байгаа. Цаашид нэг л газрыг Авилгатай тэмцэх газар шалгана гэсэн үг. Тус агентлагт мэргэжлийн худалдан авах байгууллагууд ажиллана. Иймд яам бие дааж худалдан авалт хийхгүй, тендер зарлахгүй. Энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл сайдууд, яам тамгын газрын дарга нар нийгмийн хардалтанд байнга өртдөг асуудлаасаа салах юм"гэлээ.

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

4 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

10 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

12 цагийн өмнө