Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

2019 оны 6 сарын 182019-06-18
Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Хүссэн цагтаа хүссэн бүхнээ үзэх боломжтой SkyGO үйлчилгээ шинээр мэндэллээ. SkyGO нь интернэтэд суурилсан үйлчилгээ бөгөөд та дэлхийн хаана ч байсан гар утас, таблет, зөөврийн компьютер гээд хүссэн төхөөрөмжөөрөө Монгол, гадаадын телевизийн шилдэг сувгууд, албан ёсны эрхтэй кино, контентуудыг үзэх боломжтой. Хэрэв та хүссэн нэвтрүүлгээ шууд гарч байхад нь үзэж амжаагүй бол нөхөж, ухрааж, зогсоож үзэх боломж SkyGO-д нээлттэй байх болно.

Мөн нээлтийн урамшуулал болгож бяцхан үрсэд тань зориулан “Бяцхан оцон шувуу Пороро”-гоос эхлээд дэлхийн шилдэг 90 гаруй хүүхэлдэйн киног үнэгүй хүргэж байгааг дуулгахад таатай байна.

SkyGO видео сан өдөр бүр шилдэг кино контентуудаар шинэчлэгдэн, улам баялаг болсоор байгаа бөгөөд хүүхэд, гэр бүлд зориулсан, инээдмийн, адал явдалт, уянгын, сонгодог гээд гарцаагүй танд таалагдах олон арван сонголт бий гэдэгт итгэлтэй байна. Видео сан дахь бүх контентын дуу оруулалт болон хадмал орчуулгыг Монгол, Англи хэл дээр хүссэн цагтаа сольж үзэх боломжтой.

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

Мөн та SkyGO видео санд нэмэгдэх кино контентуудын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудсанд нэгдээрэй.

Санал болгох

Мэдээллийн технологийн компаниуд УОК-т хамтран ажиллах санал тавилаа

Тус компаниуд Төрийн Үйлчилгээний ТҮЦ машин, Хуулийн чиг үүргийн систем,  Албан хэрэг хөтлөлтийн систем,  архивын систем,  смарт карт, тог.мн  гэх мэт олон ажлыг амжилттай  хийсэн туршлагатай юм.

3 өдрийн өмнө
МУБИС-ийн оюутнууд G-mobile-ийн дугаар үнэгүй авч, датагаа 50 хувь хямдруулж хэрэглэнэ

МУБИС-ийн Мэдээллийн технологийн албаны зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд “G-Mobile” ХХК-тай хамтран “МУБИС ОЮУТАН БАГЦ”-ыг МУБИС-ийн бүх оюутанд үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж байна.

19 өдрийн өмнө
Коронавирусийн эсрэг вакцин турших трансген хулгана гаргаж авчээ

Туршилтаар гаргасан хулгана нь вакцин, эмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас харахад коронавирус нь хүний ангиотензин хувиргах фермент-2 (ACE2) -оор хүний биед нэвтрэн ордог байна. Хүний ACE2 уургийг хулганы ACE2 уурагтай харьцуулахад бүтцийн хувьд ялгаатай учир коронавирус нь хулганы эдэд тропизмын шинж чанар бага тул хулганад халдварлуулах нь үр дүнгүй байдаг. Иймээс шинэ коронавирусийн халдварыг судлахад ердийн лабораторийн хулганыг ашиглах нь оновчтой биш юм.

20 өдрийн өмнө
Олон улсын чанар, стандартын тэмцээнд үндэсний брэндүүд тэргүүллээ

Монголын ууган үйлдвэрийн нэг АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанар, стандарт, амталгааны “Eurasia Spirits Drinks” тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, үндэсний чанартай брэнд гэдгээ дахин нотоллоо.

2 сарын өмнө