Л.Оюун-Эрдэнэ: Худлаа ярьдаг ах нараас Монголын төрийг цэвэрлэх юм сан

15
2019 оны 6 сарын 172019-06-17
Л.Оюун-Эрдэнэ: Худлаа ярьдаг ах нараас Монголын төрийг цэвэрлэх юм сан


Монголын дипломатууд хар тамхитай холбогдсон хэргийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг буруутгалаа.

Түүнээс "Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдоод байна. Яамдуудын гадаа ч жагсаал цуглаан тасрахаа болилоо. Хариуцлага тооцох уу" хэмээн асуухад "Хариуцлага бол ярих ёстой. Жагсагчдын хувьд бол АН-ын аппарат л байна лээ ш дээ. Яг ярьвал ярих юм их л байгаа. Анх хэзээ томилогдсон бэ гэдэг хугацааг хөөгөөд үзэхээр Эрдэнэбулганы л асуудал.

Өөрсдийнх нь хийсэн замбараагүй авлигыг л цэгцлэх гэж явж байна. Хийсэн юм нь ингээд бутарч, дэлбэрч гарч ирж байна. Миний хувьд баяртай байгаа. Цаашдаа ийм олон утгагүй болгочихсон зүйлийг цэгцлэх ёстой гэж бодож байна.

Дипломатуудын асуудал гээд ингээд ярихад Элбэгдорж гээд нөхрийн л хийсэн ажил шд ер нь. Шүүх аягүй хүнд байдалд орлоо. Элбэгдорж гэж хүн л МУИС-ын хэдэн багш нарыг тавьж, нөгөө хэддээ авлига өгч, хамтдаа нүүрсний наймаа руу орсноос болсон. Одоо юунд нялзайх гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Энэ бол бурууг хаацайлж байгаа асуудал биш. Шат шатандаа хариуцлага тооцно. Гэхдээ АН эдийн засгийг сэргээе, Эрдэнэтийн 49 хувийг цэгцлээч гэх мэт лоозон барих эрхгүй шдээ. Тэгвэл С.Эрдэнэ өөрөө шоронд орох ёстой. Тэгвэл шууд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад яваач. Ард түмнийг цагаан цаас шиг боддогоо болиоч. Ямар ч нүүрний хувиралгүй худлаа ярьдаг ах нараас Монголын төрийг цэвэрлэх юм сан" хэмээн хариуллаа.

Санал болгох

С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

2 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

4 цагийн өмнө
Ж.Мөнхбат 48 үхэр, хурдан удмын 35 адуутай

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас албан ёсоор цахим хуудсандаа байршуулсан билээ.

4 цагийн өмнө
Б.Жаргалмаа 141 сая төгрөгийн үнэ бүхий малтай, хурдан удмын 5 адуутай

АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Б.Жаргалмаагийн өөрийн орлого 70 сая 200 мянган төгрөг бол гэр бүлийн орлого 33 сая 840 мянган төгрөг гэж мэдүүлжээ. 

1 өдрийн өмнө