Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

1.5 зуу
1 сарын өмнө
Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

 

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй ТЭУ, Бундан Зүрх, Тиффани мед, Хоум Мед, Sona beauty эмнэлгүүд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Фтордент, Оюунчимэг, Наран Ууган зэрэг эрүүл мэндийн 8 байгууллага байсныг тогтоож үйл ажиллагааг зогсоолоо.
Тус эмнэлгүүдийн эрх бүхий байгууллагаас олговол зохих тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 8 эмнэлэгт 28 сая төгрөгний торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ.

Санал болгох

НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болжээ.

13 цагийн өмнө
 Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад ус соруулж байна

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулж байна.

14 цагийн өмнө