Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

1.6 мянга
1 сарын өмнө
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно
 

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болж байна.

АХБ-ны энэхүү санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг. Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.  Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах юм. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр  онцоллоо.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийн гэрээг үзэглэжээ.

 

 

Санал болгох

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.

13 цагийн өмнө
Танилц: Өнөөдрийн цахилгаан таслах хуваарь

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна. 

15 цагийн өмнө
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

1 өдрийн өмнө
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

1 өдрийн өмнө