Улаанбаатарчуудын нэг хүний сарын хэрэглээ 306 мянган төгрөг

6.6 мянга
25 өдрийн өмнө
Улаанбаатарчуудын нэг хүний сарын хэрэглээ 306 мянган төгрөг

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд улсын дундаж 279’912 төгрөг болсон нь 2016 оны үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг хүнд сард ногдох бодит хэрэглээ болох 269’328 төгрөгөөс 3.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин сарын хэрэглээгээрээ Улаанбаатарчууд тэргүүлсэн бөгөөл 1 хүний сарын бодит хэрэгтээ 306 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү тооцоог хийхдээ 2018 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2019 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй болно. Цаашид ядуурлын байдлыг илүү нарийвчлан харуулах нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайланг хийж, энэ ондоо багтаан нийтийн хүртээл болгох болно.

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

11 цагийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

11 цагийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

2 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

9 өдрийн өмнө