Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

3.3 мянга
1 сарын өмнө
Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

 

Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр, уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсөж, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг тэлж буйг тус банкныхан тэмдэглэв. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй бөгөөд уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж дуусах, гадаад өрийн өндөр дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байгаа аж. Иймээс макро эдийн засгийн бодлогыг дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тавигдаж буйг мөн дурдлаа. Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар чухал гэв. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзсанаар бодлогын хүүг ийн хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

11 цагийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

11 цагийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

2 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

9 өдрийн өмнө