МАН: АН-ынхан сайд нарыг огцруулах жагсаалаа зогсоох ёстой

1.2 мянга
6
1 сарын өмнө
МАН: АН-ынхан сайд нарыг огцруулах жагсаалаа зогсоох ёстой

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-аас мэдээлэл хийлээ. 

МАН-ын Улс тѳрийн бодлогын дарга С.Батсүмбэрэл "Сөрөг хүчин АН-аас увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. АН эрх барьж байхдаа төрийг дампууруулсан. 2016 оноос МАН дампуурсан эдпийн засгийг сэргээх гэж оролдож байна.

Эрүүл мэндийн яамыг бооролж байгаа Ж.Амарсанаа өөрөө Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. 

Гадаад харилцааны яамыг ярьж байна. Хэрэгт холбогдсон хэд хэдэн дипломатуудыг чөлөөлсөн. Элбэгдорж тэр хүмүүсийг томилсон.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж руу дайрч байна. Зоригийн хэргийн үнэнийг илчилсний төлөө амь тавин дайрч байна.

Энэ байдлаа зогсоо. АН-ын эрүүл саруул хүмүүс нь энэ байдлаа зогсоохыг шаардах хэрэгтэй. Засгийн газар руу онгорхой хангархай ам бүхнээр орилж байдгийг эсэргүүцэж байна. Бид энэ байдалтай хатуу тэмцэнэ" гэлээ.

 

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

3 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

11 цагийн өмнө