Манай энхийг сахиулагчид Конго Улсын бага сургуулийг засварлажээ

3.4 зуу
3 сарын өмнө
Манай энхийг сахиулагчид Конго Улсын бага сургуулийг засварлажээ

 

Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Кумагон бага сургуулийн засварыг дотоод нөөц бололцоог ашиглан хийжээ. Ширээ, сандал, хаалга, цонхыг нь засаж, 6 хичээлийн танхим, багш нарын ажлын өрөө, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой тус бүр  нэг танхим хүлээлгэн өгсөн байна. Мөн Рувейнг Хоп цэцэрлэгт шинээр хичээлийн гурван танхим бүхий барилгыг барьж, бие засах газрыг шинэчлэн, хүүхдийн тоглох тоглоомын талбайг сэргээн засварлаж, ус зайлуулах шугаман дээр хүртэл явган хүний гүүр байгуулжээ.                                               

Ийнхүү тус бага сургуулийн засварласнаар 250 хүүхдийг сурч боловсрох нөхцөл бололцоогоор бүрдэж байгаа юм.

Рувейнг Хоп цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх үед  БНӨСУ-ын хүүхдийн хөгжил, соёл урлагийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол  “Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Өнөөдрийн үйл явдал бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт байлаа” гэж хэлсэн бол тус цэцэрлэгийн захирал Жон Нгугк “Өнөөдрийн арга хэмжээнд маш их баярлаж байна. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийг шинэ хичээлийн танхим, сурч боловсрох ширээ сандал, тоглох тоглоомын талбайтай болгосон Монгол цэргүүддээ маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна” гэлээ.

Энэ үеэр нутгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом гардуулан сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд Монголын үндэстний урлаг соёл, үлээвэр найрал хөгжмийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулжээ.

 

Санал болгох

Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

1 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

2 сарын өмнө
Цэнхэр дуулгатнууд багачуудад зориулан “Спорт цогцолбор” шинэчлэн байгуулжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлажээ. Тус  ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн байна. 

2 сарын өмнө