Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

8.4 зуу
3 сарын өмнө
Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

 

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах, малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж байгаа бөгөөд хиймэл дагуулын мэдээг өндөр нарийвчлалтайгаар Landsat8, Sentinel2 зэрэг хиймэл дагуулаас хүлээж авах боломжтой болж байгаа юм.

Ингэснээр цас гангийн мэдээллийг Ус цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс боловсруулж гаргах юм. Боловсруулсан мэдээллийн үндэслэн зудын эрсдлийн газрын зураг зохиох гэх мэт илүү нарийвчилсан үйл ажиллагаа явууулах боломж бүрдэж байгаа аж. Мөн төрийн байгууллага, орон нутгийн иргэдэд байгалийн гамшгийн эсрэг илүү оновчтой шийдвэр гаргах боломжийг бий болгох ач холбогдолтой юм.

Тус төсөл нь Англи улсын сансрын агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.

Санал болгох

Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж зуд, ган гачигийг даван туулна

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах, малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

3 сарын өмнө
Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

3 сарын өмнө