Ж.Батсайхан: Хотын даргыг огцруулна

1.4 мянга
3
2 сарын өмнө
Ж.Батсайхан: Хотын даргыг огцруулна

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Тэрээр "Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа. 15 хүн гарын үсэг зурсан тохиолдолд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хотын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг оруулна. 2018 онд хийсэн ажлаа дүгнээгүй, 2019 оныхоо зорилтыг батлаагүй гэх мэт олон шалтгаан байна. Ажлаа аюаад 120 гаруй хоног өнгөрч байгаа ч хийсэн дорвитой ажил алга"гэсэн юм.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

2 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

2 өдрийн өмнө